3 минутанд бэлэн болох өглөөний кекс

3-хан минутанд болдог амттай, хялбар өглөөний цайны кекс хийх аргыг толилуулж байна. Амттай юм идмээр санагдсан үед ч хоромхон зуур хийгээд болчихно. Бүх орцоо аяганд хийж, холиод богино долгионы зуухандаа хийхэд хангалттай.
cbf8f11044df3a65big
Орц:
• ¼ аяга гурил
• 1 хоолны халбага сахар
• ¼ цайны халбага backing powder
• 1/8 цайны халбага давс
• Чимх синнамон
• ½ цайны халбага масло
• 2 цайны халбага сүү
• 1-2 цайны халбага хөлдүү нэрс
1. Аяганд гурил, сахар, backing powder, давс, синнамоноо хийгээд хутгана.
2. Дараа нь масло нэмээд хутгана.
3. Дараа нь сүүгээ хийж хутгахад өтгөн зуурмаг болно. Хэт хуурай байвал бага зэрэг сүү нэмж болно.
4. Дээр нь нэрсээ хийгээд бага зэрэг чигчиж өгнө. Богино долгионы зуухандаа хийгээд 90 секунд дээр тавихад болно.
Орцоо өөрчлөхийг хүсвэл нэрсний оронд өөр жимс, зөгийн бал, шоколад, самар, самрын тос зэргийг хийж болно.
эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …