“Манан” дууны клипний нээлт боллоо

14443779285617754811c3aСүмбэр” энтертайнментийн бүтээл “Алтан ураг”, “Лорд” хамтлаг болон СТА Хишигдэлгэр нарын хамтарсан “Манан” дууны клипний нээлт өнөөдөр боллоо. Хоёр жилийн хугацаанд бүтсэн тус дууны үгийг “Алтан ураг” хамтлагийн хуурч Ц.Гангаа, аяыг тус хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат бичсэн аж. Тэд өнөөдөр болсон клипнийхээ нээлтийн үеэр “Ус үгүй бол амьдрал үгүй” гэсэн уриан дор усаа хамгаалахыг залууст уриалсан юм.

“Сүмбэр” энтертайнмэнтийн захирал О.Мөнхбаяр:

-Бидний эргэн тойронд олон асуудал байдаг. Тэр дундаас усны бохирдлын асуудал их чухал юм. Тиймээс бид клипээрээ дамжуулан залууст усаа хайрлахыг уриалахыг хүссэн. Мөн усны үнэ цэнийг мэдрүүлэхийг зорьсон. Ус байхгүй бол амьдрал байхгүй. Амьдрал байхгүй бол бидний хайр ч гэсэн байхгүй болно шүү дээ.

144437721656177280d5126Ингээд та бүхэндээ “Алтан ураг”, “Лорд” ,Хишигдэлгэр нарын хамтарсан “Манан” дууны клипийг хүргэе.

 

Эх сурвалж: www.zaluu.com

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …