Цагдаагийн алба хаагчидыг одон медалиар шагналаа

tsagdaa narig  Цагдаагийн байгууллагын 92 жилийн ой, “Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад цол олгох болон төрийн одон медаль, ХЗЯ, цагдаагийн байгууллагын шагналаар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр ЦЕГ-т болж өндөрлөв.

Шагнал гардуулах үеэр  ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт гардуулан өгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан цагдаагийн болон дотоодын цэргийн 18 алба хаагчийг төрийн дээд одон медалиар шагнаснаас  “Цэргийн гавьяаны одон”-гоор ЭЦГ-ын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Ариунболд, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад С.Булгантамир нарын 4 алба хаагчийг, “Алтангадас одон”-гоор шагнасан байна.

Мөн Дотоодын цэргийн 8О5-р ангийн тогооч Г.Мягмаржав нарын 3 алба хаагчийг, “Цэргийн хүндэт медаль”-иар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын байцаагч Ж.Сүх-Очир,ЦЕГ-ын авто баазын токарьчин цагдаагийн ахлах ахлагч Д.Оюунцэцэг, мөн баазын жолооч цагдаагийн ахлах ахлагч Д.Ганбаатар нарын 9 алба хаагчийг шагнажээ

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …