Хүүхдийн найрал дууны хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 16-нд болно

873c373f604b78a3e6c935ebe5511e0bНийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны  нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг “ шалгаруулах  23 дахь уралдааныг зарласан.

Тус уралдааныг 10 дугаар сарын 7-ноос 16 хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд анхан шатны шалгаруулалтыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар 10 дугаар сарын 7, 8, 9-ний өдөр тусгай хуваарийн дагуу дүүрэгтээ зохион байгууллаа. Дүүрэг тус бүр гурван хамтлагийг шалгаруулсан бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалтыг Монголын хүүхдийн ордонд 10 сарын 16-нд зохион байгуулж, амжилттай оролцсон сургуулиудын сурагчид 10 дугаар сарын 29-нд болох нийслэлийн өдрийн хүндэтгэлийн тоглолтод оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …