Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран “Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 12-оос 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.
Тус сургалт Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 16-ыг хүртэл үргэлжилнэ.
Мөн түүнчлэн Ховд, Завхан, Өмнөговь аймгуудад 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ны хооронд зохион байгуулагдана.