Хотын даргыг огцрох ёстой гэж нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг үзэж байна

12119167_824997544283470_6776372329211289938_nНийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүлийг хэд хэдэн үндэслэлээр огцруулах саналыг гаргаж ИТХ-ын даргад өргөн барихаа илэрхийлэн хэвлэлийн бага хурал хийлээ.

Хүүдээ тендер авч өгсөн, цэцэрлэгжүүлэлт, нийтийн тээвэр, хогны ногоон уут, найр наадам зэрэгт төсвийн мөнгийг үрэн таран хийж, баян айлын эрх хүүхэд шиг дураараа дургиж байгаа учраас албан ёсоор огцруулах саналаа өргөн барьж, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээ МАН-ын бүлгээс мэдэгдсэн юм.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд иргэдийн татварын мөнгөнөөс 410 гаруй тэрбум төгрөгийг дураараа зарцуулж, хохирол учруулсан.

Тухайлбал:

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хүүгийнхээ компанид тендер авч өгсөн-5,1 тэрбум

-Хогны ногоон уутанд-12,7 тэрбум

-Нийтийн тээврийг ухаалаг болгоход-30 тэрбум

-Угсраа автобус авахад-20 тэрбум

-Рэйлбус-8 тэрбум

-нэг наст цэцэг, цэцэрлэгжүүлэлтэнд-95 тэрбум

-Даншиг наадам, овоо тахилгад-0,8 тэрбум

-Найрсаг Улаанбаатар хөтөлбөрт-4,6 тэрбум гэхчлэн тэрбум тэрбумаар тооцогдох хөрөнгө зарцуулсан гэдгийг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хэллээ.

12079718_824997467616811_3669073364849198100_nМөн иргэдийн амьдрал ахуй дордсон, эдийн засаг хүндэрсэн энэ үед хотын татварыг тэгээс эхлэх биш шууд нэг хувь болгосон, нийтийн тээврийн асуудалд Монголынхоо инженер эрдэмтдэд итгэхгүйгээр Солонгосын компанид 14 сая долларыг өгсөн, найрсаг Улаанбаатар нэрээр төсвийн мөнгийг үрэн таран хийсэн гэхчлэн олон шалтгаанаар хотын даргаа огцруулах үндэслэлээ боловсруулсан байна.

Улсын Ерөнхийлөгч хүн албан тушаалаа урвуулан ашигласан, авлигын хэрэгт ял авч байсан бэлхэн жишээ байсаар атал хүүдээ тендер авч өгчихөөд ичихгүй төрийн ажлыг хийж яваа хотын дарга, “улсын баатар” өөрөө саналаараа огцрох ёстой гэж нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс үзэж байгаа аж.

www.undesten.mn

 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …