ТӨХ “Голомт” банк руу шилжсэн 11сая ам.долларыг Төрийн банк руу буцаан татах чиглэл өгөв

7a4lerjkgrkeroqtuu13c2r73ТӨХ-ны дарга өчигдрөөс эхлэн Төрийн банкийг чадавхжуулах талаар идэвхтэй ажиллаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор, өчигдөр  “МИАТ” ТӨХК, өнөөдөр ИНЕГ-ын дарга нарыг санхүү эрхэлсэн дарга нартай нь дуудаж, Төрийн банк, ТӨХ, МИАТ болон ИНЕГ гэхчлэн тус бүр гурвалсан уулзалтуудыг зохион байгуулсан байна.
Уулзалтын үеэр Төрийн банкийг хувьчлах болсонтой холбогдуулан оны эцэст тус банкийг ашигтай ажиллуулсан, актив нь өндөр үзүүлэлттэй байх ёстой учраас навигацийн хураамж болон бусад орлогыг  төвлөрүүлэх нь чухал болох талаар ярилцсан аж.
Хамгийн гол нь сүүлийн нэг сарын хугацаанд зөвхөн  “Голомт” банк руу шилжсэн 11 сая ам.долларыг Төрийн банк руу буцаан татаж төвлөрүүлэх ёстой гэдэг чиглэлийг өгсөн  байна. Үүнтэй холбогдуулан “Голомт” банк руу дээрх 11 сая ам.долларыг хэрхэн шилжсэнийг тухайн байгууллагын шилэн данснаас харж болно.

2is1bb1as0522t75nptndb8thi 3eh12ncqrseu4i17mhma1em872

Д.Ундрах /24tsag.mn/

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …