Өнөөдөр 18 цагаас эхлэн зарим замыг хэсэгчлэн хаана

d2ca45b02fda14360b9a1cf129a3a936Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч ноён Иоахим Гаук, хатагтай Даниела Шадт нар өнөөдрөөс эхлэн 10 сарын 16-ныг хүртэл Улаанбаатар хотод төрийн айлчлал хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 18 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн  өргөн чөлөө зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн хоёр өдрийн хугацаанд хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож хөдөлгөөнд оролцоно уу. Цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандана уу.

Энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 375 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  228 дуудлага бүртгэгдэв. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …