Баянхонгор аймгийн залуу уран бүтээлч Ганхуягийн Бат-Ирээдүй кино урлагийн салбарт өндөр амжилт гарган Mongolia “48 Hour Film Project” кино наадамд оролцож “Шилдэг зураг” авалт шагнал авчээ. Холливуудад болдог Америкийн Кино Зураглаачидын 30 дахь шагнал гардуулах ёслолд оролцох албан ёсны урилга хүлээн авсан нь кино урлагийн салбарт гарсан томоохон амжилтын нэг юм. “48 Hour Film Project” тэмцээнд “Absolute pictures”студийн “Эцэг” киногоор багаараа түрүүлж Гранпри эзэн болсоноор 2016 онд АНУ-ын Атланта хотод зохиогдох “Filmapalooza” Олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Монгол эр хүн, эцэг хүний хайрыг өгүүлэх киногоо аваад дэлхийн бөмбөрцөгийн шилдэг киночидтой хүч үзэх нь ээ. Энэхүү наадамд 137 орны Кино уран бүтээлчид оролцох юм байна. Залуу уран бүтээлч Г.Бат-Ирээдүй нь “Монгол Кино” нэгтгэлд Ерөнхий зураглаачаар ажилладаг бөгөөд олон уран бүтээл дээр ажилласан залуу уран бүтээлч юм. Кино урлагийн салбарт өндөр амжилт гаргаж байгаа Хонгор нутгийн залуудаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Уран бүтээлийн жагсаалт:
Баримтат кино: 1. 2007 онд Монголросцветмент “ Шижир алт “ ххк 40-н жилийн ойн баримтат кино / оператороор /
2. 2008 онд “Монгол Орос-3 сургууль”-ийн 15-н жилийн ойн баримтат кино / оператороор /
3. 2009 онд “Монгол Оршихуй” 12-бүлэг цуврал нэвтрүүлэг / оператороор /
4. 2010 онд “Ерөнхий сайд Б.Батболд” 21-н аймгаар тойрсон 3-н бүлэг баримтат кино Пормат-35мм хальсаар / оператороор /
5. 2011 онд “Зам” ойн баримтат кино / оператороор /
6. 2012 онд “Сонгууль” баримтат кино / оператороор /
7. 2013 онд “Монгол Орос-з сургууль”-ийн 20-н жилийн ойн баримтат кино / оператороор /
8. 2013 онд “Мах Импекс”-ийн ХКҮ-ийн баримтат кино / Найруулагчаар /
9. 2010-2014 онуудад Монгол Улсын Засгийн Газрын захиалгаар хийгддэг “ Түүхийн Хүрд “ кино мэдээний 194-н сюжет, 48-н бүлэг мэдээнд. Пормат-35мм хальсаар /Ерөнхий оператороор/ ажилласан.
10. 2014 онд БНХАУ-ын дарга Си Зин Пин Монгол улсад хийсэн айлчлал/ Ерөнхйи оператороор / Пормат-35мм хальсаар
11. 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол улсад хийсэн айлчлал/ Ерөнхий оператороор/ Пормат-35мм хальсаар Ерөнхий орератороор ажилласан уран бүтээл
Уран сайхны кино:
1. 2009 онд “ Төрийн Дайсан ” УСК
2. 2011 онд “ Чонын Дурлал “ УСК
3. 2011 онд “ Сүүдрийн Гэрэл “ УСK
4. 2012 онд “ Аз жаргалын Эрэлд “ УСК
5. 2010-2015 онуудад “ Талын Зам – 505 “ УСК
Туслах оператороор ажилласан уран бүтээлүүд:
1. 2005-2009 онуудад Монгол Улсын Засгийн Газрын захиалгаархийгддэг “ Түүхийн Хүрд “ кино мэдээний 240-н сюжет, 48-н бүлэг мэдээнд/ оператороор/ Пормат-35мм хальсаар
2. 2006 онд “ Их Төрийн Голомт “ УСК 3. 2010 онд “ Тэнгэрийн Ивээл “ УСК 4. 2010 онд “ Хайрлаж Болох уу“ УСК
Эх сурвалж: www.tusgaar.mn