Орос солянка хийх жор

maxresdefault (1)Орц: /4 порц солянканы жор-Порцын тоог нэмэх бол орцыг үржүүлж бодоход болно/
– 450 гр үхрийн мах /нимгэн хэрчсэн/
– 2 жижиг зайдас
– 250 гр гахайн мах эсвэл хиам /нимгэн хэрчсэн/
– 2 лууван /дөрвөлжилж хэрчсэн/
– 1 сонгино /жижиглэж хэрчсэн/
– 1 цагаан лууван /дөрвөлжилж хэрчсэн/
– 1 даршилсан өргөст хэмх
– 1 хоолны халбага томатны соус
– 1 лааз нухашласан улаан лооль
– 1/2-1 литр ус
– 5 мөөг, хэрчсэн
– 1 хоолны халбага гурил
– 11 хар чидун жимс /хэрчсэн/
– Давс, перец
– 4 хоолны халбага цөцгий
– 2 хэрчим лимон
Хийх арга:
1. Хоолны саваа тослоно
2. Сонгиноо цагирган хэлбэрээр нимгэн хэрчээд 3-4 минут орчим шарна
3. Даршилсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчээд, сонгино дээрээ нэмнэ
4. Дээр нь томатны соусаа хийгээд 3-4 минут хутгаж шарна
5. Дээр нь махан бүтээгдэхүүнүүдээ хийж шарж байгаад, ус, томатны нухашаа хийж удаан чанагчинд 1 цаг орчим буцалгана. /Жирийн саванд 20-30 минут орчим буцалгахад болно/
5. Гаргахаасаа 5-10 минутын өмнө мөөг, оливоо хийгээд, гурил хийж өтгөрүүлнэ. Давс перецээр амтлана.
6. Тавгалаад дээр нь цөцгий дусааж, хэрчим лимоноо тавиад олгоно.

 

 

Санал болгох мэдээ

Өглөөний цайг өөртөө зориулахын ач тус

Эерэг, аз жаргалтай өдрийн эхлэл нь өглөөний цайтай холбоотой. Гэтэл завгүй гэх тодотголтой амьдралын хэмнэлд …