Зуны Олимпийн одод

8cc4650d6958b757originalЗүүдэндээ барилддаг Номура

Ирэх онд Бразил улсын Рио де Жанейро хотод зуны Олимпийн XXXI дэх наадам болно. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон тус наадмыг угтаж, Олимпийн шилдэг тамирчдын тухай цувралаар уншигч танд хүргэж байна.

Зуны Олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд Японы тамирчин Т.Номура гурван алтан медаль хүртсэн. Тэрээр 1996 онд АНУ-ын Атланта хотод орчин үеийн Олимпийн хөдөлгөөн үүсч хөгжсний 100 жилийн ойд зориулсан наадамд эрэгтэйчүүдийн 60 кг-ын хагас шигшээд Монголын Д.Нармандахыг, алтан медалийн төлөө Италийн Г.Жиовенццог цэвэр хожиж анхны алтан медалиа хүртсэн.

9d032eb48006437boriginal

22 настайдаа Олимпийн аварга болсон Номура 1997 онд Францын Парис хотод болсон дэлхийн аваргад босоо байж төрийн дууллаа эгшиглүүлсэн. Үүний дараа 2000 онд Австралийн Сидней хотод зуны Олимпийн наадам болоход БНСУ-ын  Жун Ву Хьюнг шигшээ барилдаанд хожиж хошой алтан медалийн эзэн болжээ. Харин 2003 онд нутаг дээрээ дэлхийн хошой аварга болох зорилготой барилдсан ч Осакагийн татамигаас хүрэл медальтай үлдсэн юм.

“Би өөрийгөө тамирчнаас өөрөөр төсөөлж чаддаггүй. Ямар азаар жүдо бөхтэй амьдралаа холбосон юм бэ” гэж ярьж байсан Т.Номура 2004 оны Афин хотод болсон Олимпийн наадамд босоо байж гурав дахь алтан медалиа авсан. Тухайн үед Монгол улсын гавъяат тамирчин Х.Цагаанбаатар хэсгийн аварын төлөө Т.Номуратай барилдаж цэвэр ялагдсан

Манай бөх үүний өмнөх барилдаанд БНСУ-ын Чой Мин Хо-г цэвэр хожиж медаль хүртэх боломжоо хадгалан үлдэж байлаа. “Афин 2004” зуны наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын аваргын төлөө Гүржийн Н.Хергани, Т.Номура нар тэнцүү өрсөлдөж ваза-ари үнэлгээгээр Японы бөх ялсан түүхтэй. Харин Х.Цагаанбаатар Испанийн К.Уемасуг юүкогоор ялж БНСУ-ын Чой Мин Хотой хамт хүрэл медаль авсан юм.

17e95f04dfb09e2original

1974 оны арванхоёрдугаар сарын 10-нд Нара хотод төрсөн Т.Номура долоон настайгаасаа жүдо бөхөөр хичээллэжээ. Анх өвөө нь жүдо бөхийн эрдэмд сургаж “Зүүдэндээ хүртэл өрсөлдөгчтэйгөө барилддаг, бурхан түүнийг жүдо бөхөд зориулж илгээсэн” гэж дурсан ярьж байжээ.

Гурав дахь удаагаа Олимпийн аварга болсныхоо дараа Т.Номура сэтгүүлч нарт ярихдаа “Олимп бол тамирчдын зорилгын талбар. Өөртөө итгэлтэй тамирчин бүр шударгаар аварга болох боломж энд л байдаг. Миний хүсэл тэмүүлэл зөвхөн Олимпод шингэсэн. Олимпийн дэвжээнд энэ бүхнийг мэдэрдэг” гэсэн байна.

Г.Төмөр

эх сурвалж: unen.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …