Хүүхдийн найрал дууны төгсгөлийн шатны шалгаруулалт маргааш болно

b82de4e6d58a46743e5f62de70bd3d68

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадам”-ын анхан шатны  шалгаруулалтыг 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд дүүргүүдийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа.  Анхан шатны шалгаруулалтад нийслэлийн 7 дүүргийн 65 сургуулийн 5 320 сурагч 195 багш авъяас, ур чадвараа сорин оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтад 7 дүүргийн 17 сургуулийн 1300 сурагч оролцхоор бэлтгэл зохион байгуулалтаа хангаж байна. Төгсгөлийн шатны шалгаруулалт 2015 оны 10 дугаар сарын 16-ны 10:00 цагаас Монголын Хүүхдийн ордонд  эхлэнэ гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …