Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авч эхлээгүй

f89d4dd5b49a15a0great

Өнгөрсөн сард өрхийн эмнэлгүүдэд хүний хамгийн чухал эд, эсийн өвчлөлийг тогтоодог шээсний дэлгэрэнгүй шинжилгээг хийх боломжтой болсон. Гэвч өнөөдрийг хүртэл иргэд энэ үйлчилгээг авч чадаагүй байгаа аж. Учир нь, өрхийн эмнэлгүүд энэ сарын 01-нээс иргэдийн шинжилгээг авч эхлэх байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч эмнэлэг энэ төхөөрөмжийг ашиглаагүй байна.

Уг нь нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгөх шээсний шинжилгээний хурдавчилсан оношлуурыг БНСУ-ын “Руйсанса” компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлсэн билээ. Энэхүү төхөөрөмж өдөрт 50 орчим хүнийг оношилж, 10 гаруй үзүүлэлтээр шинжилгээний хариуг гаргах хүчин чадалтай. Гэвч эмч, сувилагч нар тусгай лаборатори байхгүйгээс шинжилгээ авах боломжгүйд хүрсэн байна. Одоо оношлуурын тестийг нийлүүлэх шаардлагатай байгаа аж.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Хүнд түлэгдэлт, гэмтлийн дараах халдварлагдсан шархны оношилгоо, эмчилгээ” сэдэвт ОУ-ын сургалт зохион байгууллаа

Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монголын түлэгдэлтийн нийгэмлэг, Олон улсын Нөхөн төлжүүлэх анагаах ухааны ба …