Богдхан уулын тахилгад нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга онгоц хөлөглөөгүй

12088191_883236991760992_7953691317486443820_nМонгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 10 дугаар сарын 07-нд буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр Цэцээ гүний оргил дээр болсон.

Тус тахилгад нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгыг нисдэг тэрэг хөлөглөж хайрханы оргил дээр гарсан гэх буруу ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон.

Тэгвэл нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгыг тахилга руу онгоцоор яваагүй бөгөөд НИТХ-ын ажлын албаны хүмүүстэй Цэцээ гүн рүү алхаж гарсан гэж мэдэгдлээ.

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …