Ажил хэрэгч хүмүүс сонголтоо зөв хийх нь маш чухал. Яагаад гэвэл таны бизнесийн санаа, алхам, үйлдэл бүрт сонголтоос шалтгаалсан асуудлууд өрнөж, шийдлүүд гарч ирдэг. Аливаа хурал чуулганд оролцох нь танд яагаад хэрэгтэй талаар чиг өгөх гэж дараах нийтлэлийг бэлтгэлээ.
Цагаа олсон уу?
Оролцогчдын эрэлт хэрэгцээ нь аливаа хурлыг зохион байгуулах үндсэн шалтгаан байдаг. Өнөөдөр мэдээлэл технологийн дэвшилтэй холбоо хамааралгүй бүтээгдэхүүн үйлчилгээ гэж байхгүй болсон. Бараг бүх бизнес цаг үеийн энэ онцлогийг дагаад үйл явц нь өөрчлөгдөж байна. Ашиг олох үндсэн концепциэ хэрэгжүүлэхийн тулд бизнесүүд яалт ч гүй интернэт, мэдээлэл технологийн шийдлүүд ашиглаж байна. Хэрэглэгчдэд мэдээллээ шуурхай, бодитоор хүргэх эрин нэгэнт иржээ. Нөгөө өнцгөөс авч үзвэл байгууллагуудын зардлаа хэмнэх гол суваг ч мөн адил мэдээлэл технологи л байна.
Хаашаа явах вэ?
Азтай нь бидэнд сонголт, бүр хоёр ч зам бий. Уламжлалт арга барилаараа ажиллах уу, асуудлыг том зургаар харж дэлхий жишигтэй хөл нийлүүлэх үү? Баримт дурдая. Монголд 2015 оны 6-рсарын 30-ны байдлаар интернэт хэрэглэгчдийн тоо 2 сая давж, ухаалаг утас хэрэглэгчдийн тоо 1.8 сая болжээ. Энэ тоо улам л нэмэгдэнэ. Интернэт худалдаа хөгжихөд Эко систем бүрэлдэн бий болох ёстой. Гэтэл тэр систем нь Монголд бий юу? Энэ тухай өмнө нь хэн ч нухацтай бодож байгаагүй биз.
Яалт ч гүй үе ирж энэ сэдэв өөрөө өөрийгөө хөндөж эхэллээ. Дэлхий даяараа платформэдийнзасагруушилжиж байна. Жишээ нь, Хятадулсын www.alibaba.com платформ энэ их гүрэнг дэлхийтэй холбох гүүр болж байна. Дахиад нэг жишээ бол Фэйсбүүк. Бараг 1.4 тэрбум хүн энэ сүлжээнд холбогдож, ажил амьдралын бүхий л мэдээллээ солилцож байна.
Ямар зорилгоор?
Хил хязгааргүй зах зээл бол интернэт худалдаа. Улс орнуудад экспортод чиглэсэн худалдааг өсгөж, олон нийтэд хүрэх гол суваг хэвээр л байна. Монголд интернэт худалдааны орчин ямар байна, гэтэл дэлхийд хаана хүрч вэ? бид юу хийж ирсэн, цаашаа юу хийвэл болох вэ? Хууль эрх зүйн орчин, Дотоодын хэрэглэгчдийн зан төлөвийн онцлог, Интернэт худалдааны систем яаж бүрэлддэг, түүнийг бизнест ашиглах боломжууд, ЭКО системийг бүрдүүлж байгаа салбарын төлөөллүүдийн туршлага зэргийг мэдэх нь таны зорилго биш гэж үү?
Үр дүн
Цагаа олсон уу, Хаашаа явах вэ, Ямар зорилгоор…? гэсэн баахан асуултын хариуг та ИНТЕРНЭТ ХУДАЛДААНЫ АНХДУГААР КОНФЕРЕНЦ 2015 арга хэмжээнээс олно. Бид олон жил ярьсан, одоо яаж хийх тухай энд зөвлөх юм байна. Монгол дахь интернэт худалдааны эко системийн талаар үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид, банк цахим төлбөр тооцоо, ложистик, даатгал, интернэтийн сүлжээ, програм хангамж салбарын төлөөллүүд туршлагаа ярина. Интернэт худалдааны талаар та нэгдсэн ойлголттой болно. Энэ нь бизнесийн замд тань маш чухал гэдгийг дурдаад ч илүү биз.
Дэлхийд интернэт худалдаагаар тэргүүлж яваа Tmall, Taobao, Alibaba-гаас хүмүүс ирж мэдээлэл өгнө. Яг энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг газар дээр нь ашиглаж үзнэ. ЭКО системийг бүрдүүлж буй байгууллагуудын шилдэг туршлагуудтай танилцаж, харилцаа холбоо тогтооно. Онцлох оролцогч, илтгэгчидтэй хамт зургаа авахуулж, танилууд болж бизнесийн хүрээгээ тэлнэ.
Эдийн засгийн хямралын үед бизнесээ авч үлдэх, өргөжүүлэх хүсэлтэй хүн бүрт хэрэгтэй ийм чухал үйл явдал 2015 оны 10-р сарын 23-нд МҮХАҮТ-д болох учраас та бүхэн ажлынхаа төлөвлөгөөнд оруулж, конференцид оролцоорой. Асууж лавлах зүйл гарвал www.ecommerceub.com вэбсайт болон 88092225, 88112845 утсаар холбоо барихад танд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.