Хотын дарга шүүхэд хандахаа мэдэгдлээ

p1a1nkj238utq7p1tqa2sum162Нийслэлийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг  НИТХ-д өргөн барьсан. Тус санал нь хуульд заасны дагуу “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, өргөн мэдүүлсэн байх” шаардлагыг хангаагүй тул НИТХ-аар хэлэлцүүлэх боломжгүй гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга мэдэгдсэн. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дээрхтэй саналтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг намайг огцруулах асуудлыг НИТХ-д тавьсан. Энэ үйл ажиллагаатай зэрэгцээд намайг санаанд багтамгүйгээр, хүний ёсноос гадуур гүтгэн, гүжирдэх кампанит ажил өрнөөд байна. Энэ нь Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан байдаг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэн, гүжирдэж байгаа юм. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан Улс төрийн тойм сонинд өгсөн ярилцлагадаа “410 тэрбум төгрөгөөр Засаг дарга гараа угаасан” гэж хэлсэн байна. Энэ нь асар их хэмжээний мөнгийг шамшигдуулсан гэсэн үг. Вэб сайтуудад өгсөн ярилцлагадаа “Бат-Үүл шиг их хэмжээний мөнгөөр гараа угааж байгаа хүн цөөхөн шүү” гэж тодотгож гүжирдсэн. Түүгээр ч зогсохгүй хүүгийнхээ компанийг 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялуулсан гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл намайг асар их хэмжээний мөнгийг албан тушаалаа ашиглан шамшигдуулсан тухай санаатайгаар, зохион байгуулалттайгаар гүтгэлэг хийж байгаа юм.
Тиймээс би Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж, гомдол гаргана” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Мөн  “Энэ гүжир, гүтгэлгийг маш их хэмжээгээр цацаж, надад болон миний гэр бүлд эдийн бус хохирол учруулж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжилнэ. Миний зөвлөх, хуульчдын баг мөнгөн дүнг гаргахаар ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт  хэдээр үнэлэхийг тодорхой болгоод надад танилцуулна гэж хэллээ.

Мөн Хотын дарга хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим ертөнцөд байдаг  жиргээчид, фэйсбүүкчдээс  аливаа мэдээллийг олон нийтэд түгээхдээ тэнцвэртэй хандаж, явуулж байхыг уриалсан юм.

p1a1njj5461e3jbi13si1gri1bmv7Хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдээс “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хүүгийнхээ компанийг оруулж, мөнгө завшсан гэсэн асуудлыг МАН-аас удаа дараа мэдэгдэж байгаа” талаар хариу тайлбар өгөхийг хүссэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Манай хүү МУ-ын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувиараа бизнес эрхэлдэг. Бизнесийн үйл ажиллагаанд нь төрийн алба хашиж байгаа миний бие аль болохоор оролцохгүй байхыг хичээдэг. Ер нь оролцдоггүй. Амгалангийн 12 дугаар хороонд хэрэгжсэн дахин төлөвлөлтийн уралдаанд манай хүү оролцож шалгарсан. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд би шийдвэр гаргахад оролцдоггүй. Тус хорооны иргэдийн саналаар дахин төлөвлөлт хэрэгжүүлэх компани шалгардаг. Шалгараад ирсэн компанийг журмын дагуу албажуулдаг. Тухайн үед  улс төрийн мушгин гуйвуулах үйл ажиллагаанд өртөөд байсан учраас би тухайн хорооны иргэд дээр өөрийн биеэр очоод өөр компани сонгооч ээ гэж уулзаж байсан.Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч тэнд байсан. Харин иргэд хүлээж аваагүй. Бид сонгосон танд хамаагүй ээ гэж хэлж байсан.Мөн энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар би өөрөө АТГ-т хандсан. АТГ-аас тухайн үед хүсэлтийн дагуу шалгалт явуулахад зөрчилгүй гэсэн шийдвэр гарсан гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг” гэлээ.
Тухайн асуудалтай холбоотойгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хариуцдаг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг НИТХ-аар баталсан жумаар хэрэгжүүлдэг бөгөөд НИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Төслийн Удирдах Хороо удирдлагаар ханган ажилладаг. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга уг асуудалд оролцох боломжгүй, журмын дагуу төсөл хэрэгжүүлэх сонирхолтой бүх аж ахуйн нэгж иргэдийг олонхийн саналыг авч шат шатны шалгаруулалтад оролцдог байна. Хотын дарга АТГ-т шалгуулах хүсэлт гаргасны дагуу АТГ-аас уг асуудалтай холбогдуулан Гэр хорооллын хөгжлийн газраас шаардлагатай материал авсан. Үүнд иргэдийн санал хураалт, сонгон шалгаруулалт зэрэг бүх ажиллагааг дүрсжүүлсэн баримтыг өгч шалгуулсан гэдгийг Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг хэлсэн юм. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа “Зөвхөн дахин төлөвлөлтийн төсөл гэлтгүй нийслэлд хэрэгжүүлж байгаа бүх төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг тухай бүрд нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын цахим хуудсанд байршуулж байгаа. Ямар ч хүн мэдээлэл авахад нээлттэй, ил тод байдаг” гэдгийг тодотгон хэллээ.

p1a1nk977o41vsii1ubm1bmkhjk1Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Намайг огцруулахаар өргөн барьсан МАН-ын бичиг тэр чигтэй гүжирдэл, гүтгэлэг байсан. Тэнд бичигдсэн мөнгөн дүнтэй тоо бүгд худал гэдгийг албан ёсоор хэлье. Нийслэл Шилэн дансны тухай хуулийг Монгол Улсад манлайлан хэрэгжүүлж байгаа. Бүх юм нээлттэй илт тод болсон энэ үед ийм гүтгэлэг хийж байгаа нь санаатай үйлдэл гэдгийг дахин хэлэхийг хүсч байна” гэлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …