Н.Батцэрэг сайд Ховд аймгийн Манхан сумын хүүхдүүдэд гарын бэлэг илгээжээ

cd64a5dded728892da177962b5501be2_largeБОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубын 60 гаруй сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өөрсдийн санаачилгаар өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан тухайгаа захидал ирүүлсэн.

Захидлын хариу болгож сайд Н.Батцэрэг “Бөхөн”, “Гүем” клубын сурагчдын үйл ажиллагааг дэмжиж 10 дугаар сарын 23-ны “Ирвэс хамгаалах” олон улсын өдрөөр “1 гишүүн 1 хавх ” аяныг орон даяар явуулж өгөх хүсэлт дээр хамтран ажиллахаар болсон бөгөөд удахгүй сурагчидтай утсаар холбогдож цаашид хэрэгжүүлэх ажлынх нь талаар ярилцахаар тохиролцсон юм.

Мөн сайд Манхан сумын клубын хүүхдүүдэд БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, ирээдүйн байгаль хамгаалагч нарт зориулсан олон сонирхолтой гарын бэлгээр шагнахаар болсон.

12168518_868743613269009_1684110043_oТөрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний 4-р чуулганд оролцохоор ирсэн Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн дарга Д.Чинбатад Манхан сумын сурагчдад БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, сургуулийнх нь номын санд 23 нэр төрлийн 2 хайрцаг ном, видео хичээл, яамны лого бүхий малгай пудволка гэх мэт бэлгийг нь албан ёсоор хүлээлгэн өглөө.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …