Нийслэлийн дагуул Багануур хотын захирагчийн сонгууль ням гарагт болно

p1a1np6nr426i4d679pdlt179r1Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Налайх хотын Захирагчаар тус дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан сонгогдсон юм.
Харин Багануур хотын Захирагчийн сонгууль 10 дугаар сарын 18-ны өдөр буюу ням гарагт болох бөгөөд Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Б.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшиж байна. Багануурын иргэд Та бүхэн 07:00-22:00 цагийн хооронд харьяа хороон дээрээ очиж сонгуульдаа идэвхитэй оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …