Утаанаас уушгиа хамгаалахыг хүсвэл цэцэгт байцааг сонгоорой

Улаанбаатар шиг агаарын бохирдол ихтэй орчинд амьдардаг хүмүүст брокколи буюу цэцэгт байцааны ундаа тун хэрэгтэй  эд юмсанж. Хятадын агаарын бохирдол ихтэй хотуудад хийсэн судалгаагаар цэцэгт байцааны ундааг өдөр тутам хэрэглэж хэвшвэл уушиг цэвэрлэдэг, мөн хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болох бензолыг биеэс гадагшлуулдаг болох нь нотлогджээ.

a8ee26a396860d08original

Johns Hopkins Bloomberg School of Public Health-ийн эрдэмтдийн баг Америк, Хятадын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтарсан судалгаа хийж, амьтад дээр хорт хавдрын туршилт хийх явцдаа  үүнийг тогтоосон байна.

Агаарын бохирдол өнөөдөр дэлхий нийтийн асуудал болсон бөгөөд жилд үүнээс болж 7 сая орчим хүн нас барж байна гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан.  Хорт хавдар судлалын дэлхийн агентлаг агаарын бохирдлыг хорт хавдар үүсгэгч хүчин зүйлийн нэгд оруулсан байдаг. Үүнээс үзвэл Улаанбаатарын оршин суугчид хорт хавдраар өвчлөх магадлал хамгийн өндөр хүмүүс юм.Иймд хорт хавдрын эрсдлийг багасгах хоол хүнс хэрэглэх нь иргэн хүн өөрөө өөрийгөө хамгаалах нэг том алхам гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Цэцэгт байцаанд хүний бие махбодоос хортой бохир зүйлсийг ангижруулах үүрэгтэй ферментийг нэмэгдүүлдэг бодис ихээр агуулагддаг байна.

Судалгааг санаачилсан эрдэмтдийн нэг Thomas Kensler  “Энэ судалгаа нь агаарын бохирдолттой холбоотойгоор хүний эрүүл мэндэд учрах урт хугацааны эрсдлийг бууруулах хамгийн энгийн бөгөөд хямд аргыг мэдүүлж өглөө” гэсэн байна.

Эх сурвалж: buzznews.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …