ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн төрийн айлчлал өндөрлөв

600x600Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэ 10 дугаар сарын 14-16-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөв.

Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо.

Айлчлалын хүрээнд хийсэн албан ёсны уулзалт хэлэлцээний үеэр Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсын ардчиллыг өндрөөр үнэлдгээ илэрхийлээд Монголд ардчиллыг улам төгөлдөржүүлэхэд ХБНГУ-ын зүгээс үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдсэн юм. Мөн хоёр орны харилцааг өргөжүүлэх, тэр дундаа хоёр орны Ерөнхийлөгч нарын ивээл дор явагддаг археологийн салбарын хамтын ажиллагааг цаашид дэмжихээ нотолллоо.

Тус айлчлалын үеэр Монгол, Германы шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай баримт бичгүүдэд хоёр тал гарын үсэг зурлаа.  Мөн ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах монгол, германы хувийн хэвшлийнхэн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарын албаны хүмүүс үдэж мордуулав.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …