Tag Archives: айлчлал

October, 2016

  • 13 October

    Ж.Эрдэнэбат: Давхар татварын хэлэлцээр худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд айлчлалын хоёр дахь өдрөө Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхлаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа дахин сэргээж чадна гэдэгт ноён Т.Оошима итгэлтэй байгаагаа илэрхийлээд Японы нэр нөлөө, хүчтэй улстөрчид Монгол Улсыг бүх талаар дэмждэг гэв.  Мөн “Манай хоёр улс  ардчилсан засаглалтай, чөлөөт …

  • 12 October

    Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийх айлчлал эхэллээ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетай албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлээ бататгаж, цаашдын агуулга, чиглэлүүдийг тохиролцох юм. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ нарт бараалхана. Мөн хоёр улсын “Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож улсынхаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал болон …

November, 2015

  • 3 November

    Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийнэ

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхана …

October, 2015

  • 23 October

    Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов

    Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирснийхээ дараа  Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байсан бол ийнхүү ноён Шинзо Абэ гэр бүлийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн болсноороо …

  • 23 October

    Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийхэн хоорондын харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие …

  • 21 October

    Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад ажлын айлчлал хийнэ

    2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын үеэр Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны Стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөсөн байна. Энэ удаагийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийж буй хоёр дахь …

  • 17 October

    ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн төрийн айлчлал өндөрлөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэ 10 дугаар сарын 14-16-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өнөөдөр өндөрлөв. Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо. Айлчлалын хүрээнд хийсэн албан ёсны уулзалт хэлэлцээний үеэр Холбооны Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсын ардчиллыг …

September, 2015

  • 24 September

    УИХ-ын дарга З.Энхболдын ОХУ-ын Свердловск мужид хийх албан ёсны айлчлал эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар энэ сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй бөгөөд өнөөдөр тэрээр Свердловск мужид хүрэлцэн ирлээ. УИХ-ын дарга З.Энхболдыг Свердловск мужид хүрэлцэн ирэхэд, тус мужийн Хууль Тогтоох Хурлын дарга Л.В.Бабушкина, Гадаад эдийн засаг, гадаад харилцааны сайд А.О.Соболев, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Екатеринбург дэх төлөөлөгч А.В.Харлов, …

  • 11 September

    Ерөнхий сайд “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтын “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд панелистаар оролцлоо. БНХАУ-ын “Торгоны зам” санаачлагаас гадна Монгол Улсын Засгийн газраас “Талын зам”, ОХУ “Эдийн засгийн коридор” санаачилгыг гаргаад байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод Монгол Улс хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй орон учраас  Торгоны замын талаар гаргасан гурван орны …

  • 11 September

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зуны Давосын чуулга уулзалтын нээлтэд оролцлоо

    Зуны Давосын уулзалтыг 2007 оноос Хятадын Далянь, Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаад Далянь хотноо болж байна. Манай улс 2010, 2014 онуудад энэ уулзалтад оролцож байсан бөгөөд Ерөнхий сайдын анх удаа хэмжээнд оролцож байна. Чуулга уулзалтад Малав улсын Ерөнхийлөгч, Гүрж, Монгол Улс, БНХАУ-ын  Ерөнхий сайд нар, ОХУ, Гүржийн Ерөнхий сайдын орлогч, Европын Комиссын Судалгаа, шинжлэх ухаан, инновацийн …

  • 7 September

    Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаан-үд хотын ойн арга хэмжээний нээлтэд үг хэлэв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод албан айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Улаан-Үд хотын 349 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ “Монголчууд бид хувьтай хүн хур борооноор гэж хэлдэг. Өнөөдөр Улаан-Үд хотын иргэд та бүхэн биднийг хур бороотой, халуун сэтгэлээр угтсанд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Та бүхэнд 349 жилийн ойн …

  • 3 September

    Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурал тунхаглалаа баталлаа

    УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцлоо. 3 өдөр үргэлжилсэн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцогч 120 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” сэдвийн дор 2015.09.02-нд  Тунхаглалаа баталлаа. Тунхаглалын зарим зүйлийг дурдвал: – Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр дайн дажингаас ангид, ядуурал, өлсгөлөнг үл …

  • 3 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чөлөөлөх дайны ялалтын парадыг үзэж сонирхлоо

    БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар тус улсын нийслэл Бээжин хотноо чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ойн баярт зориулсан цэргийн парадыг хүндэт зочны суудлаас үзэж сонирхов. Тянь Аньмэний талбайд зохион байгуулж буй цэргийн парадад гадаадын 17 улсын цэрэг армийн төлөөлөл жагсаж байгаа бөгөөд манай улсаас нийт 76 цэргийн албан …

  • 3 September

    Парламентын спикерүүд тунхаглал батална

    УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна. Бага хурал 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Бүгд хуралдаан-V, VI ерөнхий хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм. Өнөөдөр 13.00-15.00 цагийн хооронд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага  хурлын Панел хэлэлцүүлгийн илтгэлүүд болох, “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал”-уудыг хэлэлцэнэ. Олон Улсын парламентын холбооноос зохион байгуулж буй энэхүү хурал …

July, 2015

  • 28 July

    Японы төлөөлөгчид Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа

    Япон Улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Такэо Като тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах ажлын айлчлалыг хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр ЦЕГ-ын Төв Архивын газарт зочилж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, онцлогтой танилцахын зэрэгцээ түүхэн үйл явдал, ховор сонин үзмэрүүдийг үзэж сонирхсон юм. Энэ үеэр ЦЕГ-ын Төв архивын газрын дарга бригадын генерал Т.Хүрэлбаатар зочид, төлөөлөгчдийг хүлээн …