Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

cd4f201d7f0dc9089671753e6deea729Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд технологи шилжүүлэх, хувийн хэвшлийхэн хоорондын харилцааг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн хоёр тал бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, харилцан бие биенээ дэмжин ажиллахаа нотлосон байна.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд Гадаад хэргийн Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар байлцлаа гэж Засгийн газрынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

d10813b3182cb6c9704849f6d9b4d2d4 81c8e904beca539bb12c75f1d2994b61

Ugluu-logo2015 

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …