Парламентын спикерүүд тунхаглал батална

image3УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна. Бага хурал 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Бүгд хуралдаан-V, VI ерөнхий хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм. Өнөөдөр 13.00-15.00 цагийн хооронд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага  хурлын Панел хэлэлцүүлгийн илтгэлүүд болох, “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал”-уудыг хэлэлцэнэ.

image1 (3)Олон Улсын парламентын холбооноос зохион байгуулж буй энэхүү хурал 2015 онд тохиож байгаагаараа чухал. 5 жил тутамд болдог энэхүү бага хурал тухайн улс орны парламентын батлавал зохих гол гол хуулиуд, хэлэлцвэл зохих олон улсын асуудлуудыг хэлэлцдэг. Энэ удаагийн чуулган 2015 онд тохиосноороо 2015 онд дуусч буй Мянганы хөгжлийн зорилтуудыг дүгнэх, хэрэгжилтийн үеэр дэлхийн нийтээр анхаарвал зохих алдаа оноог үнэлж цэгнэх, мөн ирэх 15 жилийн Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудлаар олон улсын парламентын түвшинд юу хийвэл зохистойг  энэхүү хурлаар мөн хэлэлцэж байна.

Мөн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцогч 120 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал:Бидний хүсч буй ирээдүй сэдвийн дор Тунхаглалаа батална. Тунхаглалын зарим зүйлийг дурдвал:

21065452161_8c3b26f195_c– Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр дайн дажингаас ангид, ядуурал, өлсгөлөн үл тохиох, тэдний эрх, эрх чөлөө, нэр төрийг нь хүндэтгэх чадвартай тийм л ертөнцийг бид хамтын хүчин чармайлтаар бий болгох нь туйлын зорилт юм.

– Парламент бол ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг ардчиллын төв цэг байгууллага мөн. Бид, дэлхийн парламентын спикерүүд, бидний өмнө тулгарч буй олон олон сорилтуудыг шийдвэрлэхийн тулд өөрсдийн дуу хоолойг илэрхийлэхээр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хуран цуглаад байна.

20870100848_4f5745f8f9_c

– Энэхүү Тунхаглалыг баталснаар бид онцгой үүрэг, хариуцлага хүлээхийн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлж, хамгаалах, энх тайвныг бэхжүүлэх зорилгоор батлагдсан олон улсын гэрээг хэрэгжүүлэх зорилготой билээ. Энэ нь илүү сайн сайхан ертөнцийг бий болгоход чиглэгдсэн хамтын хүчин чармайлт төдийгүй ардчиллын хэм хэмжээг хангахад чухал ач холбогдолтой.

– Бид ардчилалд суурилсан, энх тайван, хөгжлийн эрин үед амьдарч буй хэдий ч бид саад бэрхшээлтэй тулгарсаар байна. Дайн ба зөрчил нь дэлхийн зарим өнцөг буланд өрнөж, энэхүү байдал нь зарим тохиолдолд хэт харгислалын шинж чанартай болж  байна. Үүний уршгаар  сая  сая хүн тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдсаар байна. Энэ нь дэлхийн зарим бүс нутагт ардчиллын амин сүнс болсон хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх үзлээс ухарч буй  хэрэг юм. Мөн аймшигт террорист халдлагууд дэлхийн өнцөг бүрт гарсаар байна. Иймд, дэлхийн парламентууд хамтын ажиллагаагаа сайжруулж, НҮБ-аас баталсан тогтоол, олон улсын конвенци зэрэг холбогдох бүхий л гэрээний хэрэгжилтийг дэмжиж терроризмтай тэмцэх болно.

image2 (3)– Бид цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгохын тулд илүү хүчин чармайлт гаргахыг уриалж байна. Бид хүний наймаа, хар тамхи, хууль бус зэвсгийн худалдаа, хүн хулгайлах, мөнгө угаах зэрэг зохион байгуулалттай үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хүчтэй хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд  яаралтай арга авч ажиллахыг энэхүү тунхаглалаар уриалж байна гэжээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …