Tag Archives: айлчлал

July, 2015

  • 28 July

    БНУУ-ын үндэсний ассамблейн дэд дарга Латорцаи Янош манай улсад айлчилна

    Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхаж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандантай уулзалт хийнэ. Түүнчлэн Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид …

  • 10 July

    Ц.Элбэгдорж: 3 улсын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах саналтай байна

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ Уфа хот, 2015 оны 7 дугаар сарын 9 Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин, Хатагтай, ноёд оо, Монгол Улсын санаачлагыг дэмжин, Монгол Улс, ОХУ, …

  • 10 July

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин: Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа

    Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрхэм хүндэт БНХАУ-ын дарга Си Зиньпин, Эрхэм хүндэт нөхөд өө, Өнгөрсөн жил Душанбед бид хөрш гурван орны хамтын ажиллагааны шинэ механизмыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд хэмжээий уулзалтыг анх удаа зохион байгуулсан юм .Дорнын цэцэн үгэнд “Мянган ли-д хүрэх зам анхны алхмаас эхэлдэг” …

  • 6 July

    УИХ-ын гишүүн М.Батчимэг ЕАБХАБ-ын парламентийн ассамблейн чуулганд үг хэлэв

    Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн ээлжит 24 дүгээр жилийн хуралдаан Финландын нийслэл Хельсинки хотноо 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ. Энэ удаагийн хуралдааныг ЕАБХАБ-ын үндэс суурийг тавьсан Хельсинкийн гэрээний 40 жилийг тохиолдуулан тус хотод зохион байгуулж байна. 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх энэ хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын …

  • 3 July

    БНСВУ-ын төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна

    Монгол Улсын Хууль зүйн сайдын урилгаар БНСВУ-ын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг Ван Хиеү тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 7 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцов. Мөн БНСВУ-ын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг …

May, 2015

  • 7 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

    Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Москва хотноо байрлах Ёслолын дэнж буюу  “Поклонная гора” цогцолборын Аугаа эх орны дайны ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг  өргөж хүндэтгэл үзүүллээ. Ёслолын дэнж дэх дурсгал, хүндэтгэлийн цогцолбор нь нийт 135 га талбай эзэлдэг бөгөөд тус цогцолборт “Дэлхийн …

  • 7 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирлээ. Айлчлалынхаа эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москва хотноо сурч буй Монгол  оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэж …