БНСВУ-ын төлөөлөгчид Монгол Улсад айлчлал хийж байна

DSC_6463333Монгол Улсын Хууль зүйн сайдын урилгаар БНСВУ-ын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг Ван Хиеү тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 7 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцов. Мөн БНСВУ-ын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг Ван Хиеү тэргүүтэй төлөөлөгчид Хууль зүйн сайд Д.Дорлигжавд бараалхаж, Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, ЦЕГ-ын дарга Р.Чингис болон ХСИС-ийн захирал С.Баатаржав  нартай тус тус уулзаж эрх зүйн салбар, хууль сахиулах байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …