Гурван сая хүнтэй Монгол Улсад 400-аад мянган хүн элэгний А, В, С, Д вирусийн өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан бөгөөд нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ.
Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халддаг. Эхээс урагт халдварлах магадлалтай. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар үүсгэдэг тул Эрүүл мэндийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар С вирусийг оношлох, эмчлэх, 98 хувийн эдгэрэлттэй “Харвоны” эмийг оруулж ирэх бэлтгэл хийгдэж эхэлсэн.
Тус эмийг энэ оны тавдугаар сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн юм. Зах зээл дээр нэг курс нь 94.000 мянган ам.доллараар борлуулагддаг эмийг 1200 ам.доллараар Монголд борлуулах санамж бичиг байгуулаад байгаа. Энэ хүрээнд ирэх сарын дундуур манай улсад оруулж ирэх юм байна.
Улсын хэмжээнд Хепатит С вирусын оношилгоо эмчилгээний хүрээнд хот хөдөөгийн 140 эмч мэргэжилтнийг хоёр удаагийн сургалтад хамруулж, батламжийн дагуу гэрээ хийсэн лабораториудад тодорхой төлбөртэйгээр С вирус тоолох шинжилгээнд хамруулаад байгаа аж.
Шинжилгээнд өнөөдрийн байдлаар 2500 хүн хамрагдсанаас 1300 орчим нь С вирустэй гарчээ.С вирусийн эмийг албан ёсоор сонгогдсон 22 эмийн сангаар борлуулах юм байна.
emch.mn