Нийслэл хотын албан татварын зарцуулалтад аж ахуйн нэгжүүдийн саналыг авахаар болов

p1a1vnfrc1ibk6ej5so9g1rvp2

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр  нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ресторан, баар, хүнсний дэлгүүрүүдийн захирал, ажилтнуудтай уулзаж Нийслэл хотын албан татварын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Уулзалтад НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Нийслэлийн татварын газрын дарга, мэргэжилтнүүд  оролцсон. Уулзалтын эхэнд Нийслэлийн татварын газраас Нийслэл хотын албан татварын хуулийн хэрэгжилтийн явцыг танилцуулсан бөгөөд бүх төрлийн согтууруулах ундаа тамхи борлуулдаг, зочид буудал, амралт, баар рестораны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж иргэдэд18 удаагийн сургалт зохион байгуулж 80 000 татвар төлөгч, иргэдийг хамруулсан байна.
Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл “Эдийн засгийн хүндрэлийг давах хамгийн гол арга бол хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр хөрөнгийг хүртээмжтэй тэгш хуваарилах боломж бүрдэнэ. Энэ боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлээс замын компаниудад 30 хувиа бид төлье. Үлдсэн 70 хувиа та бүхэн хариуцаад ажлаа чанартай хийж гүйцэтгэ. Дараа нь нийслэлээс шат дараатайгаар  гарсан зардлыг төлөх гэсэн бодлого баримталж хамтран ажилласан. Энэ бол ажлын байрыг нэмэгдүүлж бизнесийг дэмжих гол арга юм.
Нийслэлээс эдийн засгийн уналтын эсрэг бүхий л арга хэмжээг авсан. Татварыг орлогыг нэмэгдүүлэх үүднээс тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл нийслэл эдийн засгийн хориг арга хэмжээг аль болох авахгүй байхыг хичээж байна.
Та бүхэн бол татвар суутгагч. Татвар гэдэг хуримтлалын сан гэсэн үг. Энэ санг зөв зарцуулж байж бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ. Энэ хурлаар татвар суутггач нартай хамтарч бий болгосон хуримтлалыг хэрхэн юунд зарцуулахаа шийдэж , бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих талаарх та бүхний саналыг сонсох гэсэн юм” гэж  онцлов.
Бизнес эрхлэгчидтэй нийслэлийн удирдлагууд харилцан санал солилцоод аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж нийслэл хотын албан татварыг хэрхэн зарцуулах талаарх саналаа нэгтгэн хамтран ярилцахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …