Аргын тооллын 10 сарын 20-ны мягмар гараг, билгийн тооллын намрын адаг сарын шинийн 7-ны ангараг гараг, 8 цагаан мэнгэтэй, түлэх барилдлагатай, уул суудалтай, элдэв тэнгэртэн одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 7:42 цагт мандан, 19:10 цагт жаргана.
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.