Нийслэлийн дагуул Багануур хотын Захирагчаар Н.Тавинбэхийг сонголоо

2438d1d7052742265dc6cb42f88e1639Багануур хотын Захирагчийн сонгууль 10 дугаар сарын 18-ны өдөр буюу ням гарагт болж, Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Р.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшиж өрсөлдлөө. Сонгууль өгөх жагсаалтад нийт 19024 сонгогч  бүртгэгдсэнээс 8567 сонгогч буюу 45,03 хувь нь санал хураалтад оролцсон байна. Саналын хайрцаг нээхэд 8566 хуудас гарч,100 хувийн хүчинтэйд тооцжээ. Нэгдүгээр хэсгийн хорооны саналын хайрцагнаас нэг ширхэг саналын хуудас дутуу гарсан учраас санал хураалтын дүнг зарлахгүй удсан гэдгийг Багануур хотын Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос хэллээ. Тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигч Н.Тавинбэх 57,72 хувиар ялалт байгуулж,  Ш.Отгонбаяр 28,88 хувь, Р.Ганбаатар 9,79 хувь, Ц.Цогбаяр 2,79 хувийн санал авчээ. Н.Тавинбэхийг нийслэлийн дагуул Багануур хотын Захирагчаар батламжлуулахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн мэдүүлэх юм.

Н.Тавинбэх нь 1995 онд ШУТИС – ын цахилгааны инженерийн ангийг төгссөн бөгөөд 1995 – 2013 он хүртэл “Багануур Зүүн – Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалд ажиллаж байжээ. 2013 оноос өнөөдрийг хүртэл “Багануур энерги” ХХК-ийн захирлаар ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …