Азтай маркетер IPhone 6s хожно

12170723_868661343230943_827899379_nӨнөөдөр Маркетеруудын нэрэмжит өдөр. Маркетингийн салбарт ажиллаж байгаа бүх хүмүүсийн хувьд мэргэжлээрээ бахархах гэрэлт цаг мөч. Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос анх санаачлан тэмдэглэж эхэлсэн Монгол Маркетеруудын өдрийн хүрээнд олон ажлууд зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр МҮМХ их хурлаа зохион байгуулж байгаа бол маргааш ШУТИС-ийн төв байрны урлагийн зааланд 14-16 цагийн хооронд Залуу Маркетеруудын уулзалт болно. Мөн маркетингийн салбарын хүн бүрийн хүсэн хүлээдэг “Монгол Маркетеруудын Гуравдугаар Чуулган” арга хэмжээ Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг дор Төрийн ордонд 09.00–17.00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Тус чуулганы Gold ивээн тэтгэгч Мобиком корпорациас нэг азтай оролцогчийг IPhone 6s ухаалаг гар утсаар урамшуулах юм. Та Маркетеруудын чуулганд бүртгүүлэхийг хүсвэл 88051835 утсаар хандаарай. Дашрамд дуулгахад Мобиком корпораци нь IPhone 6s ухаалаг гар утсыг 2015 оны 11 дүгээр сараас албан ёсны эрхтэйгээр борлуулж эхлэх юм байна.

1445313002_12166155_1238515086174498_2057018035_n

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …