Хүүхэд эндсэн асуудалд Хүний эрхийн үндэсний комисс мэдэгдэл гаргав

hurdan mori  Архангай, Төв аймагт болсон хурдан морины уралдааны улмаас унаач хүүхдийн амь нас хохирчээ. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний коммиссоос мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага зэрэг хууль тогтоомжууд байдаг хэдий ч дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.

Хурдан морь унаач хүүхдүүдийн нас, хамгаалалтын хувцастай байх зэрэг холбогдох байгууллагаас гаргасан журмыг дагаж мөрдөхийг уяач, наадам зохион байгуулагчидад анхааруулсан байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …