Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй сэдэвт олон улсын хурал боллоо

c54e26086c93bf1944ee55705361081aМонгол Улсын Их сургууль, Олон улсын харилцааны нийгмийн ухааны сургуулийн Нийтийн Удирдлагын тэнхим, Төрийн Албаны Зөвлөл болон Шпайерын Төрийн Захиргаа Удирдлагын институт, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт хамтран “Нийтийн удирдлагын хүний нөөцийн хөгжил ба Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй” сэдэвт олон улсын хурал зохион байгууллаа.

Хурлыг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Түүхий эд иж бүрэн хөтөлбөрийн захирал Др. Др. Штейпан Ханселманн, МУИС –ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др. Н.Бурмаа нар нээсэн. Үндсэн илтгэлийг Германы Шпайерын Төрийн захиргаа Удирдлагын институтын захирал Проф.Др. Ян Цыков гурав дахь жилдээ тавьсан.

Уг хуралд Япон улсын Чуо их сургууль, Вьетнам улсын Ханой хотын Хо Ши Мин Үндэсний Улс Төрийн Академ, Германы төрийн салбарын шинэчлэлийн ахлах зөвлөх нар уригдан оролцсон.

“Хүний нөөцийн ухаалаг бодлогоор дамжуулан ухаалаг төрийн хөгжүүлэх нь” , “Төрийн захиргаанд шинэ чадвар чадавхийг бэхжүүлэх нь”, “Олон нийтийн салбарын байгууллагууд дахь манлайлал”, “Жендерийн тэгш байдал ба Вьетнамын төрийн албан дахь эмэгтэйчүүдийн оролцоо” , “Төрийн албан хаагчдад зориулсан цогц сургалтын хөгжил чиг хандлага” “Орон нутгийн хөгжил-Засаглал-Төрийн албан хаагчийн чадавхийг бэхжүүлэх” сэдвүүдээр илтгэл тавилаа.

Уг олон улсын хуралд Төрийн Албаны Зөвлөл, УИХ-ын Тамгын газар, Боловсролын яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба болон харьяа газрууд, МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нар, Удирдлагын Академи, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Батлан Хамгаалахын Их сургууль, Хууль Сахиулах Их сургууль, Отгонтэнгэр Их сургууль, Этүгэн Их сургууль , Мандах бүртгэл дээд сургууль , дүүрэг, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Хурлаар төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлогод цаашид хэрэгжүүлж болохуйц олон чухал санал санаачлагын талаар илтгэл тавигдаж, арга туршлагуудыг нь судалсан. Германд улс төрийн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн нийтийн албан тушаалтнууд өөрлөгддөггүй. Тухайн мэргэжилтэний ажлын чадавхи, туршлагыг илүүд үздэг зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж харилцан ярилцлаа гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …