” Төмөр нар ” монголын уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ

12170754_715867225210684_1533131175_n” Төмөр нар ” монголын уран сайхны кино  тун удахгүй дэлгэцнээ тун удахгүй гарах гэж байна. Энэхүү кинонд

ерөнхий найруулагчаар Лодойдамбын Ганэрдэнэ, Зохиолч продюсер Жанцмаагийн Буянтөгс, Продюсер Пүрэвсүхийн Бэрхээдэй, Продюсер Санжаабээрэнгийн Орхонтуул нарын баг хамт олон ажилласан байна.

Төмөр нар уран сайхны кино: Энэхүү кинонд хүүхэд насны алдаа оноо, гэнэн томоогүй үйлдэл болон одоогийн нийгмийн бодит байдлыг харуулдаг. Хүүхэд хэрхэн төлөвшихөөс ямар хүн болохийн эхлэл тавигддаг. Өнөөөдрийн үйлдэл маргаашийн дадал болдог шүүдээ . Чухам зөв төлөвшилд юу чухал вэ? Хүүхдийн ёс зүйн хүмүүжил эцэг эхчүүдээс шууд хамааралтай. Бид үр хүүхдийнхээ толь болж байдаг ба таны орон зай таны гэр бүлд нөлөөлдөг гэдгийг ухамсарлаж ирээдүйнхээ төлөө зөв амьдрах нь чухал. Уг уран бүтээлдээ олон олон санааг шингээсэн бөгөөд хүүхэд насандаа гэрэл гэгээтэй сайхан амьдрах хэрэгтэй гэдгийг үзэгч та бүхэндээ хүргэх болно. Хүүхдийн хорих газрын эрээн бараантай амьдралыг харуулсан ч түүнээс ухаарах ухаарал , амьдралын утга учир , эрх чөлөөний цэнийг илэрхийлэх сонин содон, нэгийг ойлгож хоёрыг тунгаахаар кино болсон. Томоохон сэдэвтэй онц сонирхолтой ТӨМӨР НАР уран сайхны кино тун удахгүй үзэгчиддээ хүрэх гэж байна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …