Монголын поп урлагт өөрийн гэсэн содон имижээрээ эрхгүй ялгардаг охидын хувьсал бол“Киви” хамтлаг. Рок попын төмөр хатагтай ая зохиогч Б.Ангирмаагийн гаргаж ирсэн уг хамтлаг одоо ч хүртэл хэлбэрээ алдахгүй тууштай хичээсээр яваа билээ. Өнгөрсөн жил хөл хүнд болж урлагийн ажилаасаа хөндийрөөд байсан хамтлагийн ахлагч Ука энэ жил үрийн зулай үнэрлэн ээж болсон. Жирэмсэн гэхэд хүн бүр л эцэг нь хэн юм бол гэж сонирхож, хамтлагаасаа хөөгдөх вий дээ хэмээн жиг жуг ярилцаж байсан нь саяхан. Одоо Ука арван сартай Сүбээдэй гэх бяцхан хүүтэй. Англид тусдаа гэр оронтой нөхөртэйгөө цуг хэсэгтээ амьдардаг байсан. Түүний нөхрийг урьд нь гэр бүл зохиож байсан хүүхэдтэй нэгэн байсан, Ука хүүхэд өнчрүүллээ хэмээн хэвлэлийнхэн шуугиж байсан ч энэ мэдээллийг Ука эрс няцаасан юм. Киви Укагүйгээр тогтохгүй гэдгийг батлан харуулдаг дуучин бүсгүй эргэн урлагийн тогоондоо буцлаж эхэлэв ээ. Гандан буурахгүй шаргал үст хаана ч явсан гялалзсаар.
Эх сурвалж: www.grandnews.mn