Сандэй худалдааны төвд гарсан галын хариуцлагаас Сандэй групп “бултсан уу”

3f6a0aa277077bc75fe329246000966aБайсхийгээд л томоохон зах, худалдааны төвүүдэд гал гардаг нь нийтлэг гэмээр үзэгдэл болж.

10 гаруй хоногийн өмнө буюу 2015 оны 2015 оны 10 дугаар сарны 11-ний шөнийн 01 цаг 45 минутанд “Сандэй” худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг нийслэлийн ОБГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу аврах гал унтраах анги тасгууд шуурхай ажиллаж худалдааны төвийн барилгын зоорийн давхарын дотор талын баруун хойд жигүүрт галын голомт байгааг илрүүлж, гал түймрийн тархалтыг 02 цаг 02 минутад зогсоож, 05 цаг 13 минутанд бүрэн унтраасан байна.

Гэвч 10 гаруй хоног өнгөрөөд байгаа хэдий ч зоорийн буюу B1 давхрын түрээслэгчдийн хохирлыг хэн хэрхэн яаж барагдуулах, галын дүгнэлт юу гэж гарсан талаар мэдээлэл тун бага, нам жим байна.

53703957e4b0b6436baa9a1cБаянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай Сандэй Плаза ХХК-ийн Сандэй худалдааны төвийн барилгыг улсын комисс 2009 оны 5 дугаар сард хүлээн авсан, тус барилга нь 7 давхар, төмөр бетон каркас тулгуур баганатай, багана хооронд шивлээр холбоостой, хөөсөнцөрөөр дулаалж, ханын өрлөг нь хөнгөн блок, барилгын гадна нүүрний фасадыг төмөр хийц бүтээцээр хийсэн. Авралтын 3 гарцтай байна.

2013 оны 8 сард тус худалдааны төвд мөн л гарч гарч байсан удаатай.

Тэгвэл энэ удаад түрээслэгчдийн ажлын бус амралтын тодруулбал шөнийн цагаар гар гарчээ. Хамгийн хачирхалтай нь тухайн үед жижүүрт гарч байсан 2 хамгаалагч хамгийн дээд талын буюу 7 давхарт байжээ. Галын дуудлагыг зэргэлдээх Улаанбаатар их сургуулийн манаач мэдэж өгсөн гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм.

Сандэй худалдааны төвд 8000 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулдгаас 108 түрээслэгч зоорийн буюу B1 давхарт үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр 108 түрээслэгчдээс хүнсний лангуу хэвээр ажиллаж, бэлэн хувцас бусад үйл ажиллагаа эрхлэгч нар өнөөг хүртэл ажиллахгүй, хүлээх байдалтай байна.

01Эдгээр түрээслэгчдийн олонх нь сардаа 2 саяаас дээш төгрөгний банкны зээл төлж амьдрал ахуйгаа залгуулдаг байна. Мөн нэг түрээслэгч талбайн хэмжээ, байршилаас хамаараад хамгийн багадаа сард 500 мянгаас 2 сая хүртэлх төгрөгийн түрээс төлдөг аж.

Эл худалдааны төвийг ямар байгууллага хариуцдаг болохыг судалвал Жигүүр Гранд групптэй олон талаар холбогдох үндэслэл гарч ирж байна.

Сандэй худалдааны төвийн барилгыг Жигүүр Гранд группын Ерөнхийлөгч Д.Баттөрийн дүү Д.Бат-Өлзийн төрсөн охин Б.Сэлэнгийн компани болох Сандэй групп барьжээ.

“САНДЭЙ” ГРУПП нь 1994 оны 05 дугаар сард байгуулагдсанаас хойш 17 дахь жилдээ ажиллаж байгаа, дотроо “САНДЭЙ КОНСТРАКШН”, “САНДЭЙ ПЛАЗА” гэсэн 2 охин компанитай болно.

untitledОдоогоор ашиглалтын үйл ажиллагааг Сандэй ХХК хариуцдаг гэх. Тус компанийн захирал н.Энхбаяр өмнө нь Сандэй группын захирал Б.Сэлэнгийн хуулийн зөвлөх хийж байсан эрхэм ажээ. Гэвч гал гарч олон хүний амьдрал дээсэн дөрөөн дээр ирээд байхад хариуцлагаас мултрах гэсэндээ Сандэй групп өөр компанид хариуцуулж байж ч мэдэх юм.

Өмнө нь 2013 онд гал гарах үеэр холбогдох байгууллагуудаас удаа дараа зөрчлийг арилгуулах талаар албан бичиг хүргүүлжээ. Гэвч 2 жилийн хугацаанд дахин гал гарч байгаа нь тус худалдааны төвийг цаашид аюулгүй үйл ажиллагаа явуулах боломж хэр байгаа вэ гэдгийг анхаарч үзэхийг сануулж буй мэт.

Одоогоор зоорийн давхрын хүнсний худалдаачид хэвийн ажиллаж байгаа хэдий ч лангуу, бараагаа юу ч үгүй шатаалгасан 10 гаруй түрээслэгч, бараа нь утаа угаарын үнэр шингэсэн бусад хохирогчдын хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй байна.

03 02

Г.Эрдэм

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …