Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

73697f2f889a101571ce551ecc5f83e6Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.  Цэвэрлэгээнд  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо,СӨХ, иргэд  оролцлоо.

Нийт 2 122 511 метр квадрат талбайн 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Цэвэрлэгээнд 7132 аж ахуйн нэгжийн 30521 хүн оролцож, 226 машин хог ачуулж 182 байгууллагад мэдэгдэх хуудас олголоо. Нийслэлийн харьяа 60 байгууллага, 2877 агентлагийн ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцсон юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …