Грек улсад болох Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ сарын 24-нөөс ирэх сарын 06-ны хооронд болох уг тэмцээнд дэлхийн аварга Д.Мөнхзул, мөнгөн медальт Б.Мөнгөнзул, Е.Төгстөмөр болон ФМ С.Билгүүн, Э.Баасансүрэн нараас бүрдсэн 26 тамирчин өрсөлдөх юм. Баг тамирчдыг Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн, Г.Эрдэнэбаяр нар өнөө өглөө үдэж өгчээ.
Дашрамд дуулгахад 2014 оны есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 орчим хөвгүүд, охид оюун ухаанаа уралдуулж, Монголын баг тамирчид түүхэн шинэ амжилтыг бичиж байсан. Энэхүү тэмцээний охидын найман насанд Д.Мөнхзул алт, хөвгүүдийн мөн насанд Е.Төгстөмөр мөнгөн медаль хүртэж байсан билээ.
www.tusgaar.mn