“УЛААНБААТАР- БИДНИЙ ХОТ” аяныг эхлүүллээ

6aa41fa909ca893a955b42f41fbfb41bУлаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн баярыг угтаж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын түүх соёлын дурсгалт газар, тэдгээрийн архитектур орон зайн төлөвлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Улаанбаатар-Бидний хот” сэдэвт Нийслэл хотоо танин мэдэх аяныг эхлүүлж байна.

Аяны хүрээнд Улаанбаатар хотын түүх шинэчлэлийн музейг үзэж, хотын үүсэл хөгжил, барилгажилтын түүхтэй танилцаж, хотын эргэн тойрны түүх дурсгалын газар, архитектурын байгууламжуудтай танилцах юм байна.

Улаанбаатар хотын музейтэй хамтран зохион байгуулж энэхүү аянд нэгдэхийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууддаа хандан уриалж байна гэж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …