Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, авто замын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 10 дугаар сарын 28-нд шалгаруулдаг уламжлалтай.
Энэ онд өөрийн салбартаа манлайлан оролцож, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлоон бүтээж, Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай, орчин үеийн техник технологийн шинэ шийдэл, байгаль орчинд ээлтэй байдал, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг үзүүлэлтүүдийг зорилгоо болгон ажилласан аж ахуйн нэгжийн шаардлага хангасан бүтээн байгуулалтын ажлуудыг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шалгаруулна.
“Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-д нэр дэвшигчид материалаа 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлсэн бөгөөд нийт 43 шинэ бүтээн байгуулалтын санал иржээ. Тус шагналын эздийг 10 дугаар сарын 28-ны өдөр буюу Лхагва гарагт шалгаруулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.