Нүүрс шингэрүүлэх төслүүдийн анхны ТЭЗҮ дэмжигджээ

nuurs  “Багануур Энержи корпорэйшн” компанийн CTL  буюу нүүрс шингэрүүлэх төслийн нарийвчилсан ТЭЗҮ нь Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дэмжигджээ. Энэхүү компанийг MCS групп Өмнөд Солонгосын  “Поско” компанитай хамтран 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулсан юм. Багануур дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн хүрээнд жилд 450 мянган тонн дизель, 100 мянган тонн хийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн цогцолборыг байгуулах юм.

“Багануур Энержи корпорэйшн”-ээс гадна “Монголын Алт”, “Цэцэнс майнинг энержи” зэрэг компани нүүрс боловсруулан шингэн түлш гаргах үйлдвэрийн төслүүдээ хэрэгжүүлэхээр бэлэн болгоод байгаа билээ.

www.mongolianminingjournal.com

Санал болгох мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙН НҮҮРС АЧИЛТЫН ХЭМЖЭЭ 5 САЯ ТОННЫГ ДАВЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар …