Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөж байна

Улсын Их Хурлын даргын Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэнд спортын яам хамтран “Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт төвийн болон баруун бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр /2015.10.23/ Төрийн ордонд зохион байгуулж байна.

DSC_7045Зөвлөгөөнийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа эхлүүлж, Эрүүл мэнд, спортын яам, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон нийслэлийн 9 дүүрэг, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-уул, Өмнөговь, Дундговь, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, эх нялхсын мэргэжлийн эмч нарын төлөөлөл оролцож байгааг танилцуулав.

DSC_7020Улсын Их Хурлын дарга З.Энхболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, төр засгаас сүүлийн жилүүдэд Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эх, нярайн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг тогтвортой бууруулах, төрөлтийг дэмжих бодлого, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ирсэн болохыг онцоллоо. Мөн тэрээр улсын хэмжээнд 15 жилийн өмнөхтэй харьцуулахад төрөлт 2 дахин нэмэгдэж, эх нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эх, нярайн эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр ихээхэн ахиц дэвшил гарсан болохыг тэмдэглэн хэлэв. /бүрэн эхээрээ/

1Зөвлөгөөнд НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчийг үүрэг гүйцэтгэгч Таня Патриота оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун  эмэгтэйчүүд, хүүхэд, өсвөр үеийнхэний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 2030 он хүртэл хэрэгжүүлэх дэлхийн стратегийг хэрэгжүүлж буйг танилцуулсан бөгөөд ирэх 15 жилийн хугацаанд үүнийг дэмжин, хэрэгжүүлж ажиллахыг улс, орнуудад уриалсан болохыг дурдав. Монгол Улс эх, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр ихээнэн амжилттай ажиллаж байгааг тэрээр тэмдэглээд төр, засгийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгаагийн илрэл гэж үзэж буйгаа хэллээ. Цаашид анхаарал хандуулах хэд хэдэн асуудал байгаа бөгөөд энэ чиглэлээр урт хугацаанд тогтвортой ажиллах шаардлагатай. Энэ үр дүнд хүрэх чиглэлээр ажиллахад нь НҮБ-ын Хүн амын сан Засгийн газарт дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байна гэлээ.

Улсын Их Хурлын даргын ажлын алба НҮБ-ын Хүн амын сангийн төслийн хүрээнд 2014 онд нийслэл, аймгуудыг хамарсан “Эхийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээг тодорхойлох, улсын төсвийг нэмэгдүүлэх” чиглэлээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран томоохон судалгааг хийж Эрүүл мэнд, спортын яаманд хүлээлгэн өгчээ. Тус энэ судалгаанд үндэслэн эсэн мэнд амаржихуйн асуудлаар мэргэжлийн байгууллагууд илтгэл танилцууллаа. Зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцож, “Эрүүл мэндийн салбарын бодлого” сэдэвт илтгэл танилцуулав.

DSC_7669Зөвлөгөөнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа оролцож, салбарын эрх зүйн орчны талаар болон Эрүүл мэндийн даатгалын хуулийн эх, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын талаар танилцуулав. Түүнчлэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй эрүүл мэндийн салбарын хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төсвийн захирал Ш.Энхтөр “Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэнд, Мянганы хөгжлийн зорилтын биелэлт-2015, тогтвортой хөгжлийг зорилго, зорилт” сэдэвт илтгэл, ЭХЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг “Эхийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлилгээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, эрэлт хэрэгцээ” сэдэвт илтгэл танилцуулав.

6Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэлэлцсэнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг “Эх хүүхдийн эрүүл мэнд ба Тогтвортой хөгжлийн зорилт-2030” сэдэвт илтгэл танилцууллаа.

Төв болон баруун бүсийн эмч, мэргэжилтнүүд оролцож буй уг зөвлөгөөн 17.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Б.Ганбат “Нийслэлийн эх, хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн багш, зөвлөх эмч, доктор, дэд профессор З.Гэрэлмаа “Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн тусламж үйлчилгээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэл танилцуулна. Мөн зөвлөгөөн оролцож буй аймгууд “Эх хүүхдийн эсэн мэнд амаржихуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус бүр мэдээлэл хийж, харилцан санал солилцох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

7 DSC_7038

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …