Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд мэдээлэл хийлээ.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 худгийг стандартын тагаар тагжуулж бүртгэлжүүлсэн. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Улаанбаатар сувилалын арын зам, Энхтайваны өргөн чөлөө Кёкюшүзан цамхаг, Их тойрууд 4, Бага тойрууд 2, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж, Төмөрчний гудамж, Дүнжингаравын урд замын үзлэгийн худаг, шүүрт худгийг засварласан. Мөн зүүн хэсгийн хөрсний усны шугамын 10 худгийг засварлаж 5-р хорооллын шугамын 7 таг, Жамсранжавын гудамжны худгийн шүүрийг нөхөж, Нарны гүүрний урд Ф300 хоолой 7у/м шугам угсралтын ажил хийжээ. Хотын Ерөнхий менежер Б.Бадрал ”Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэг шалгалт болно. Урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэтийн шалгалт хийж ажлын хэсгээс шаардлагатай обьектуудад очно.
Өвөлжилтийн бэлтгэлийг маш сайн хангах хэрэгтэй байна. Энэ өвөл цас их орох цаг агаарын урьдчилсан мэдээлэл ирж байгаа тул давс, элс, бодисын нөөцийг хангалттай бэлтгэх хэрэгтэйг нийтийн үйлчилгээний байгууллагуудад сануулсан.
Мөн траншейны болон шүүрт худгийн тагуудыг бэхэлгээтэй, байгууллагын нэр хаягийн товчлолтой болгохыг үүрэгдлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.