Улаанбаатар хотын инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудыг ажлыг 24 цагийн турш хянаж, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэдэг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Тус төв байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс 1547 санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авч 100 % шийдвэрлэсэн. Дулаан хангамж, цахилгаан, хувийн орон сууцны компани, мэргэжлийн хяналт, цагдаад хандан шийдвэрлүүлэх санал хүсэлтийг иргэд ихээр ирүүлдэг. Санал хүсэлтийг тухай бүрт нь холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж шийдвэрлүүлж ирсэн.
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулсан 12 камер, төвлөрсөн хогийн цэгүүдэд байрлуулсан 10 камер, явуулын хөдөлгөөнт 10 камер болон Замын хөдөлгөөний удирдлагын төв, Мэдээлэл,шуурхай удирдлагын төвийн камеруудаар нийтийн үйлчилгээний байгууллагуудын өдөр, тутмын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмж, стандартыг 24 цагийн турш хяналт тавин гарсан зөрчил, доголдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.
SCADA программыг ашиглан ОСНААУГ-ын харьяа 20, УДД төвийн 1,2-р хэлхээний даралт, хэрэглээний халуун усны температур, даралт, хүйтэн усны өндрийн болон насосны даралтыг 24 цагийн турш хянан гарсан эвдрэл гэмтэл, аваар, саатлыг илрүүлэн, шуурхай засварлуулах, зохицуулалт хийх үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгт нийслэлийн удирдлагууд, инженер хангамж , нийтийн үйлчилгээний байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэд оролцож ажилтай нь танилцаж санал бодлоо солилцлоо.
Шуурхай удирдлага зохицуулалтын бүрэлдэхүүн
байгууллагуудын холбоо барих утас
Д/д | Бүрэлдэхүүн байгууллагууд | Утасны жагсаалт |
1 | Замын хөдөлгөөний удирдлагын төв | 7011-1645 |
2 | Мэдээлэл, шуурхай удирдлагын төв /хуучнаар 101, 102, 103/ | 101,105 102, 103 |
3 | Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК | 7004-7004 |
4 | Улаанбаатар Дулааны сүлжээ ХК | 7004-7005 |
5 | Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар /ОНӨААТҮГ/ | 325595 |
6 | Ус сувгийн удирдах газар /ОНӨААТҮГ/ | 7015-7016, 7015-7066 |
7 | Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар /ОНӨААТҮГ/ | 7012-1315 |
8 | Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл /ОНӨААТҮГ/ | 453501 |
Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 24 цагын турш санал гомдол хүлээж авах утас:310005