
Алхам 1
Өөрсдийн идэх порцоороо гахайн мах бэлдэнэ.

Алхам 2
Лууван, цагаан ногоон сонгино хэрчиж бэлдэнэ.

Алхам 3
Хамгийн гол нь амтлагч: Гучужан 2 халбага, гучугару 1 халбага, ганжан 4 халбага, сахар 2 халбага, чамкрим бага зэрэг, нухсан сармис 1 халбага эдгээрийг том саванд хийж найруулна.

Алхам 4
Амтлагч хийсэн саван дээрээ гахайн махаа хийж хооронд нь сайн холино.

Алхам 5
Хайруулын таваг дээрээ хайрна.

Алхам 6
Жаахан ус хийж шөлөрхөг болгоно

Алхам 7
Жаахан буцлаад ирхээр нь лууван сонгиноо хийнэ

Алхам 8
Таг тавиад лууван махаа бүрэн болгоно.

Алхам 9
Таваглаад бага зэрэг гүнжидийн үр байвал цацаад өгвөл гоё харагдана. Сайхан хооллоорой.