Манай бөхчүүд гурван медаль хүртлээ

5mj4et8aabffc9sk24luhu0td8_l“Абу Даби-2015” жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль зүүлээ. 

Эмэгтэйчүүдийн 44 кг-д хүч үзсэн “Женко” клубийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг торгуулийн тойрогт Турк, Недерландын бөхчүүдийг дараалан ялж хүрэл медалийн тавцанд зогссон. Ийнхүү тэрбээр залуучуудын дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн юм. 

Мөн эрэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан “Женко” клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер Баяраагийн Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр сүүлийн хоёр жил дараалан залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байна.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар мөнгөн медаль хүртэж, залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт бөх боллоо. Тэрбээр өнөөдөр бүх өрсөлдөгчөө илт давуу хожиж аваргын төлөө барилдахаар шалгарч үлдсэн ч хагас шигшээ барилдааны үеэр гэмтэл авч финалд өөрийн үндсэн барилдаанаа гаргаж чадалгүй Японы бөхөд хожигджээ.

62a90ofjmfh432ppdhovhgqug7_l 7rs7c7ljuljgq5m0dbmk4fcef4

Б.Бэхи

www.breakingnews.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …