Өнөөдөр Төв, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтэн байхыг онцгой анхааруулж байна.
10 дугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутгаар хүйтэрч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.