Өмнөд Солонгос Хойд Солонгост анхааруулга өгч гал нээжээ

c882ab5682aaac9d929e6779711302a2Хилийн маргаантай далайн ойролцоо Хойд Солонгосын шатахууны завь явж өнгөрсөнд анхааруулга өгч, Өмнөд Солонгосын талаас гал нээжээ.

Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын шатахууны завь тус маргаантай хилийг давсан учир Өмнөд Солонгосын талаас анхааруулга болгож хэд хэдэн удаа гал нээсэн тухай Өмнөд Солонгосын албаны хүн мэдээлсэн байна.

Хойд Солонгосы зүгээс хариу гал нээх болон ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй аж.

1999 оноос хойш тус бүст хоёр талын цэргүүдийн мөргөлдөөний улмаас олон арван усан цэргүүд амиа алдсан юм.

2010 онд Өмнөдийн усан онгоц пуужинд харвуулж осолдож, 46 далайчнаа алдсан ба тус хэрэгт Хойд Солонгосыг буруутгасан юм.

Гэвч Пхеньяны зүгээс уг хэргийг үйлдээгүй гэсэн байна.

Хоёр талын хурцадмал харилцааг намжаахын тулд наймдугаар сард тохиролцсон дайны үед салсан гэр бүлүүдийн уулзалтыг өнгөрсөн долоо хоногт хийсэн юм.

Энэ нь хилийн маргаан хурцдаад байсан тухайн үед асуудлыг намжаах зөв шийдвэр болж байсан юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …