2015 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 799 авснаас зам тээврийн ослын 630 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 1 хүн нас барж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1, Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: СХД-ийн нутаг 52-ын давааны урд Говь Ресорт амралтын газрын хойд замд Т. Crown маркийн М жолоочтой авто машин онхолдож жолооч 26 настай эрэгтэй М нас барж, зорчигч 24 настай эрэгтэй Э гэмтсэн.
Хөдөө орон нутагт :
Дархан- Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг Хөтөл хорооллын замд Isuzu Forword маркийн авто машины жолооч З нь явган зорчигч 37 настай эрэгтэй П-г мөргөж амь насыг нь хохироосон.
Дархан –Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт Mazda Dimo маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 58 настай эмэгтэй Б нас барсан.
Цас орж хальтиргаа гулгаа үүсэнтэй холбоотойгоор төв, орон нутгийн замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан. Өгсүүр, уруу замуудад хальтиргаа гулгаа бий болж зам тээврийн осол гарах шалтгаан нөхцлийг ихээр бүрдүүлж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаарсаан хэтрүүлэхгүй сонгож явах, хэрэв та яг замын хөдөлгөөнд оролцох гэж байгаа бол тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуйгаа тавьж хөдөлгөөнд оролцоорой. Ингэснээр гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх боломжтойг зөвлөж байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР