Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагийн хэлтэс нийт 377 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 328 дуудлага бүртгэгдэв. Цас орсны улмаас гудамж, зам хальтиргаа ихтэй энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих шаардлагатай байгаа юм. Өчигдөр зам тээврийн осолд холбогдсон жолооч нарын 90 гаруй хувь нь зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байна. Цаг агаар дахин хүндэрч цасан шуурга шуурах төлөвтөй байгаа тул хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцаслах зэрэг өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангахыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Замыг цагдаагийн газраас мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …