Хиам хорт хавдар үүсгэдэг

1445928211_38e44b85bda76a36bigМонголчуудын махгүй бол амьдарч чадахгүй ард түмэн. Гэхдээ энд махны тухай бус харин махан бүтээгдэхүүний тухай асуудал хөндөх гэж байна. Хиам, зайдас идэх дуртай юу. Ер нь шууд идэх боломжтой болохоор, зууш бэлтгэж зочдоо дайлахад хялбар гээд л олон давуу талуудыг дурьдаж болно. Гэвч дахин бодох хэрэгтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хиам, зайдас, гахайн боловсруулсан мах нь хорт хавдар үүсгэдэг гэдгийг энэ даваа гаригт мэдээлжээ.

Тус байгууллагын хорт хавдрын судалгааны хэлтэс олон зуун баримт нотолгоог үндэслэн дээр тайлбарыг хийсэн юм. Хүн өдөрт 50гр буюу хоёр зүсэм хиам идэхэд л тухайн бүтээгдэхүүний 18 хувь нь хорт хавдрыг дэмжихэд нөлөөлдөг байна. Тухайлбал хиаман бүтээгдэхүүнд орж буй амтлагч, амт нэмэгдүүлэгч хүнсний нэмэлтүүд нь хавдрыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг аж.

Хиаманд гахай, үхэр болон шувууны мах ордог. Тэгвэл эдгээр махаар хийгдсэн хиаман бүтээгдэхүүнүүд, түүнд орсон нэмэлтүүд тамхи татсантай адил аюултай гэдгийг онцлов.

2012 онд 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барсан. Үүний 34000 гаруй нь хиаман бүтээгдэхүүнтэй холбоотой байж болзошгүй гэж үзжээ.

Гэвч Хойд Америкийн махны хүрээлэнгээс ДЭМБ-ын дээрх мэдээллийг “хэт нэг талыг барьсан байна” хэмээн буруутгажээ.

Эх сурвалж: CNN.mn

undesten.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …